Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын "Ярилцах Чөлөө Төв"

"Ярилцах Чөлөө Төв" нь сэтгэл зүйн бүлгийн ярилцлага зохион байгуулж, хүмүүст өөрийгөө ойлгох, бусадтай харилцах, сэтгэл зүйн дэмжлэг авах боломж олгодог.

Сэтгэл мэдрэмжийн гүнзгий ярилцлагын ач тус

"Ярилцах Чөлөө Төв" нь Нийгэмд тэр бүр яригдаад байдаггүй нарийн, хувийн, чухал асуудлаар өөрийгөө нээх, мэдрэмжээ хуваалцах, үнэнтэй нүүр тулах, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх, сэтгэл зүйн дэмжлэг авах, дотоод өсөлтрүү чиглэх боломжийг олгоно.
🗣️

Уужрал тайвшрал

Өөрийн сэтгэл, мэдрэмжээ хуваалцаж, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг мэдрээрэй.

🤝

Гүнзгий харилцаа

Итгэлтэй, дэмжлэг үзүүлэх орчинд бусадтай харилцаж, ойлголцох, бусдаас суралцах.

Ухаарал, ойлголт

Ухаарал, ойлголт

Өөрийгөө ойлгох, асуудлаа шинэ өнцгөөс харах, шийдэл олох боломж

Амьдралын туршлага

Бусдын туршлагаас суралцаж, өөрийн асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг олох.

❤️

Сэтгэл зүйн дэмжлэг

Зөвхөн би биш, бид олуулаа гэсэн мэдрэмж авах, сэтгэл зүйн хувьд дэм авах боломжтой.

😊

Сэтгэцийн эрүүл мэнд

Сэтгэлд хурлагдсан мэдрэмжүүдийг зөв илэрхийлэн гаргах, чөлөөлөгдөх боломжтой.

Блог, мэдээ, нийтлэл

"Ярилцах Чөлөө Төв"-ийн сэтгэл зүйн болон сэтгэл судлалын талаарх мэдээ, нийтлэлийг эндээс уншаарай.

Онцлох ярилцлагууд

"Ярилцах Чөлөө Төв"-ийн зохион байгуулж буй сэтгэл зүйн бүлгийн ярилцлагын мэдээллийг эндээс аваарай.

Хүмүүсийн сэтгэгдэл

"Ярилцах Чөлөө Төв"-ийн бүлгийн ярилцлагад оролцогчдын сэтгэгдлүүд нь манай үйлчилгээний чанарыг илтгэнэ. Тэдний туршлагаас суралцаж, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө алхам хийгээрэй.

"Бүлгийн ярилцлагад оролцсоны дараа өөртөө итгэх итгэл маань эрс нэмэгдсэн. Бусадтай хуваалцаж, тэдний туршлагаас суралцах нь үнэхээр гайхалтай."

Сараа

""Ярилцах Чөлөө Төв"-ийн бүлгийн ярилцлага нь миний сэтгэл зүйн эрүүл мэндэд маш том тус болсон. Олон салбартай болж, илүү олон хүнд хүрч ажиллаасай."

Нэрээ нууцалсан

"Анх ярилцахаар очиход хэцүү санагдаж байсан ч ярилцах хэцүү биш байсан. Бүлгийн ярилцлагад оролцож, найзтай болсон. Илүү тухтай, гоё орчинтой болоорой."

Нэрээ нууцалсан

1000+
Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн тоо
95%
Бүлгийн ярилцлагад оролцогчдын сэтгэл ханамж
300+
Зохион байгуулагдсан ярилцлагын тоо

Түгээмэл асуулт, хариулт

"Ярилцах Чөлөө Төв"-ийн үйл ажиллагааны талаар хамгийн их асуудаг асуултуудад хариулт аваарай.
Бүлгийн ярилцлага нь оролцогчдыг сэтгэл мэдрэмжээ илэрхийлэн ярих, ойлгогдох, бусдыг ойлгох боломжийг бүрдүүлэх зорилготой.
Өөрийгөө ойлгох, харилцааны чадвар сайжруулах, сэтгэл зүйн хувьд дэмжлэг авах, сэтгэлийн уужрал тайвшрал, ухааралд хүргэх зэрэг олон ач тустай.
Бүлгийн ярилцлага нь туршлагатай чиглүүлэгчийн удирдлага дор шүүмжлэлгүй, зөвлөгөөгүй, нээлттэй сэтгэл мэдрэмжээ уудлан ярилцдаг.
Бүлгийн ярилцлагад оролцохын тулд та урьдчилан бүртгүүлж, төлбөрөө төлөх шаардлагатай.
Бүлгийн ярилцлагад оролцогчид бие биеэ хүндэтгэх, хувийн мэдээллийг нууцлах, идэвхтэй оролцох зэрэг үндсэн дүрмийг баримталдаг.
Цаг авч, онлайн юмуу биечилсэн хэлбэрээр ганцаарчилан ярилцах боломжтой.

Манай төвийн тухай мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд

"Ярилцах Чөлөө Төв"-ийн үйл ажиллагааг сайшаан дэмжиж, олон нийтэд мэдээлж түгээж өгдөг олон хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүс байгаа.
www.ikon.mnС1 телевизLogoLogoLogoLogo

Ганцаарчилсан ярилцлага

Төвийн үүсгэн байгуулагч Б.Тэгшжаргалтай Онлайн болон биечилсэн байдлаар сэтгэл заслын нөлөөтэй ганцаарчилан ярилцлага хийх боломжтой.