“Ярилцах чөлөө” төв Хиймэл оюунт туслахтай боллоо.

Сэтгэлийн эмзэглэлээ хуваалцаж гүн гүнзгий ярилцах орон зайг бий болгодог “Ярилцах чөлөө” төв нэгэн шинэ алхам хийлээ. Бид хиймэл оюунд суурилсан туслах зөвлөх системийг ашиглалтад оруулж, хэн нэгэнтэй ярилцах хэрэгцээг илүү хүртээмжтэй, тасралтгүй болгож байна.

Хиймэл оюунт туслах гэж юу вэ?

“Ярилцах чөлөө”-гийн хиймэл оюунт туслах бол:

  • Өдөр бүрийн эмзэглэлээ хуваалцахад тань туслах

  • Эргэлзээтэй бодлуудаа ил гаргаж, өөр өнцгөөс харж үзэхэд дэмжлэг болох

  • Эрмэлзэл, зорилгоо цэгцлэхэд чиглүүлж, алхам алхмаар төлөвлөхөд туслах
    AI суурьтай туслах маань хүн биш ч, шүүлтгүйгээр чамайг сонсох бэлэн байдал, сэтгэл хөдлөлийн нарийн сэжмийг ойлгох чадвар, асуултаар дамжуулан чиний дотоод ертөнцийг илүү гүн нээх оролдлого зэргээрээ Амьд харилцааг орлох биш, харин нөхөж, дэмжих зориулалттай.

Энэ бол ярилцлагын нэгэн шинэ хэлбэр

Бид харилцаа, ойлголцлын орон зайг зөвхөн нүүр тулсан уулзалтаар хязгаарлахыг хүссэнгүй. Одоо “Ярилцах чөлөө”-г:

  • Өөртэйгөө ярилцах орон зай

  • Шөнө дөлөөр ч сэтгэлээ уудлах боломж

  • Өөрийгөө илүү гүн ойлгож, тольдох шинэ арга
    болгон өргөжүүлж байна.

Хиймэл оюунт туслах нь таны дотоод аяллын түнш байж чадна. Бидний философи бол: хүн бүрийн дотоод ертөнц онцгой, түүнийг судлах аялал үнэ цэнтэй. Харин энэ аялалд хиймэл оюун бидний хамтрагч байх цаг иржээ.

Бидний гол зорилго хэвээр

“Ярилцах чөлөө” төв нь сэтгэл санааны дэмжлэг, үнэнч харилцаа, өөрийгөө ойлгож, бусдыг хүндэтгэх орон зай байсаар байна. Хиймэл оюунт туслах маань энэ зорилгын хүрээнд шинэ боломж нээж байгаа юм. Амьд харилцааны гүүр болж, утга учиртай гүн гүнзгий амьдралд биднийг чиглүүлэхэд дэм болох нь Хиймэл оюунт туслахын үүрэг даалгавар юм.

Хэзээ, хэрхэн ашиглах вэ?

Та яг одоо “Ярилцах чөлөө”-гийн вэбсайт руу орж, үндсэн цэсний хамгийн хойно байрлах AI туслах цэсрүү дарж бүртгэл үүсгэхгүйгээр харилцаж эхлээрэй.


Амьд харилцааг орлохгүй. Харин түүнийг дэмжин тэлэх шинэ орон зай.
Тавтай морил: Ярилцах чөлөө x Хиймэл оюунт туслах